Цэрэг эрийн гэргийн дуу

дуучин Болдбаатар. Цэрэг эрийн гэргийн дуу

Шуудан хүргэгчийг тосон гүйгээд
Шинэхэн захидлыг минь авч байна уу даа
Цэрэг хувцастай зургийг минь өвөртлөөд
Саалийнхаа зэлрүү гунхаж явна уу даа
Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Наян найман уньтай гэрийг чинь
Цэцгийн талдаа барьж байна аа
Найман алдын хусан уурга чинь
Гэрийн бүслүүрт намилзан байна аа
Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд
Найз нь чамайгаа хүлээж сууна аа

Уурганы сүүдрийг гишгэчих вий дээ гээд
Үзүүрий нь холоос харсхийн тойрч л явна уу
Хурын ч үүлгүй цэлмэг байгаасай гэж
Хилийн тэнгэрийг ширтэж байна уу даа
Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Шуудангаар илгээсэн шинэхэн захидлыг чинь
Сэтгэл догдлон уншиж байна аа
Цэрэг хувцастай сайхан зургыг чинь
Санаа алдасхийн ширтэж сууна аа
Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд
Найз нь чамайгаа санаж сууна аа

Наадамд унадаг борлог морьд минь
Унаган ижилдээ онгон явна аа
Найзтайгаа ижилдэн дөрөө харшуулах
Найртайхан өдрийг хүлээж сууна аа
Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд
Найз нь чамайгаа харж сууна

Ижилхэн борлог морьдоо хараад
Ирэх жилийн наадамд яарч байна уу даа
Мөнгөн баавартай хоёр эмээл нь
Тэнзэн ташуурт нь шондож байна уу хөө
Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Саалийн хувингаа сүүгээр мэлтрэх
Саальчин алдрыг дуулж явна аа
Сайхан нарныхаа заяанд сүү өргөж
Сайны үйлсэд жаргаж суунаа
Намайгаа гэсээр цэргээс ирнэ гэж
Найз нь чамайгаа хүлээж сууна аа

Цэцгийн үнэртэй цэнхэр орноо
Цэргийн ёсоор хамгаалж байна аа
Цэнхэр орноо хайрлах сэтгэл
Цэрэг болгонд адилхан байна аа хөө
Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний
Саальчин миний жаргал юм уу даа

(Visited 98 times, 1 visits today)

You might be interested in

LEAVE YOUR COMMENT

Your email address will not be published. Required fields are marked *