Алтай хангайн уулс. Дуучин Адарсүрэн.

Дуучин Адарсүрэн. Алтай хангайн уулс. ‘Altai, Khangai Mountains’ by Adarsuren

Алтайнхаа уулсыг юугаан болгоод
Асарлуулан сүмбэрлүүлэн зүүдлэв ээ би
Аавын минь заяатай нутаг болохоор
Амгалан нойрондоо зүүдэлдэг юм уу даа
Аяа хөөрхий алдрай мину зээ

Хангайнхаа уулсыг юугаан болгоод
Ханарууланхан хөхрүүлэнхэн зүүдлэв дээ би
Хайртай ээжийн минь нутаг болохоор
Ханаагүй нойрондоо зүүдэлдэг юм уу даа
Аяа хөөрхий алдрай мину зэ

Алтай хангайгаа юугаа болгоод
Айлсуулан ойртууланхан зүүдлэв дээ би
Аав, ээжийн минь нутаг болоод
Амттайхан нойронд минь ургадаг юм уу даа
Аяа хөөрхий алдрай мину зээ

(Visited 54 times, 1 visits today)

You might be interested in

LEAVE YOUR COMMENT

Your email address will not be published. Required fields are marked *